Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Гантулга - Дайчин нөхдийн дуу

Дарийн утаанд халх гол үнэртэж
Дайчин эрс эх орныхоо төлөө
Дусал цусаа ч үл хайрласаар
Дуурсагдах алдраа мөнхөлсөн юм
Энэ бол 1945.08.23

Дууны ая хангинасан
Найрын дунд танилцаагүй
Бууны дуу тачигнасан
Дайны галд танилцсан юм
Нэгэн эхээс цуван төрж
Нэхий өлгий дамжаагүй юм
Цэргийн хуаранд ихэр болж
Цэгц журмын нөхөр болсон юм

ДХ: Саарал шинелээ тайлаагүй
Буурал найз минь хаа байна даа

Дарийн утаа үнэрлэж
Харийн манхныг хамт тууллаа
Халуун цус минь ижил урсаж
Залуу нас минь өнгөрлөө
Эргүүлж явсан сэлэмнээс минь
Энхийн салхи сэнгэнэсэн юм
Энхийн сэлэмны тэр аясаар
Мөнхийн тэнгэр цэлмэсэн юм

ДХ:
Дархан хотын барилга дээр үү
Торгон хилийн зааг дээр үү

Дараа нь би халагдаж
Дайчин нөхөр минь үлдсэн юм
Манаа хүртэл үдээд
Санаа алдан гар барьсан юм
Хорин жил зам салсан ч
Хоёр биеэ бид мартаагүй
Энгийн цэргийн бид хоёр
Эх орныхоо төлөө манаандаа

ДХ: *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2