Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болд - Зөвхөн чамруу

Чамайг би явсны дараа
Хичнээн ихээр хайрлав даа
Нууцхан нулимсаа арчихад чинь
Өөрийгөө зэмлэн цөхөрлөө
Баяртай гэсэн үгээ
Өөртөө шивнэж хайрлая
Буруутай л учир гунигаа
Зүрхэндээ нууцалъя

ДХ: Гуйя салхи минь би чамаас гуйя
Урсах нулимсаа би чамаар эгшээе
Алдаж ухаарсан дурлалыг минь
Ариухан түүнд минь бүү хэлээч

Сэтгэлд минь итгэл бэлэглэж
Чи минь наддаа ирээ юу
Тэнэгхэн намайгаа хайрлахдаа
Жигүүртэй гэдгээ нуугаа юу
Мөрөөдлөө зүглэн нүүхдээ
Над дээр асгарсан хур минь
Мөстөж амжилгүй хайлахдаа
Чам луу урслаа хайр минь

ДХ: Гуйя салхи минь би чамаас гуйя
Урсах нулимсаа би чамаар эгшээе
Алдаж ухаарсан дурлалыг минь
Ариухан түүнд минь бүү хэлээч *2

Зүрхнээс минь хөглөгдөн гарсан
Эгшиг аялгуу болгон
Зөвхөн чам руу урсах болно хайрт минь

ДХ:
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2