Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Баясгалан - Санах тусам

Гэгээн гэгээн бодол хөглөрүүлж
Гэнэхэн насны хайраа би дурслаа
Намар намрын навчис шиг эмзэгхэн
Намайгаа чи бас үгүйлээ болов уу

ДХ: Дэргэд минь үгүй чиний төрх
Дэндүү дулаахан харцыг чинь үгүйлж
Сэмрэн асгарах нууцхан гунигаар
Сэтгэлээ аргадан чамайгаа саналаа
Сэмрэн асгарах нууцхан гунигаар
Сэтгэлээ аргадан чамайгаа саналаа

Зүүдэн зүүдэн учрал зөгнөж
Зөнгөөрөө би чамайгаа саналаа
Хавар хаврын цэцэг шиг энхрий
Хайраа чи минь үгүйлээ болов уу

ДХ:

Нандин нандин дурсамж үерлүүлж
Чиний тухай би бодон сууна
Насан багын сэтгэл нялхарч
Чимээгүй нулимс хацар исгэлээ

ДХ: *2

Үг: Ж.Мөнхбат
Ая: Т.Сэр-Од
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2