Цалин мөнгөн тэнгэртээ
Цасан угалз наадуулсан
Цагаан торгон өмсгөлдөө
Цацаг чимгээ сагсуулсан
Сүрлэг монгол орныхоо
Өлчир жавхааг бадраасан
Сүлд модныхоо наадмаар
Өвлийн элчийг хайлуулцгаая
Хөгжин дэвших хишгээрээ
Улирах жилийг бялхаасан
Өрнөн догдлох буянаараа
Угтах оноо мялаасан
Сүрлэг монгол орныхоо
Сүлд модныхоо наадамд
Угтах оноо мялаагаад
Яруу дуугаа өргөцгөөе
Хөгжин дэвших хишгээрээ
Улирах жилийг бялхаая
Сүрлэг монгол орныхоо
Өлчир жавхааг бадраасан
Сүлд модныхоо наадамд
Яруу дуугаа өргөцгөөе
Сүлд модныхоо наадамд
Яруу дуугаа өргөцгөөе *3
December 14, 2021 at 3:36 PM
сүлд модны наадам
Post a Comment