Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Энхмэнд - Ээждээ эрхэлж зүүдэллээ

Өдлөөд ниссэн шувууд өнийг зорьдог орчлондоо
Өрлөг буурал ээжийнхээ өвөрт эрхэлж өслөө дөө
Тэргэл мөнгөн шөнөөр нойроо хугаслан хуурайлсан
Тэнгэр ачлалт ижийдээ хэдий хэдийдээ золголоо доо

ДХ: Санахын гэгээн зүгээс цагийн шувууд нислээ дээ ээжээ
Саахаа зөрүүлсэн тандаа би саатан эрхэлж зүүдэллээ

Холын уулсын манан үүрээр сарнидаг хорвоодоо
Хотлын наран ээжийнхээ хормойд зүүгдэж өслөө дөө
Сүүмэн алаг замбууд сүүдрээс төөрүүлж торниулсан
Сүүтэй бурхан ижийгээ хэдийн хэдийдээ асарлаа даа

ДХ:

Хавраар дэлгэрэх цэцэгс намартаа ганддаг орчлондоо
Хатан буурал ээжийнхээ хайранд нялхарч өслөө дөө
Эргэх дөрвөн цагтаа энхрийлж намайг бөөцийлсөн
Энэрлийн тэнгэр ижийгээ хэдий хэдийдээ амраалаа даа

ДХ: /2/


Үг: Н.Баянмөнх
Ая: Т.Сэр-Од
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2