Мөнгөн өнгөөр хорвоог цайлган
Тэргэл саран тэнгэрт хөвнө
Мөрөөдөл сэтгэлийг хайраар ундаалж
Үнэнч чи минь зүрхнээ тодхон
ДХ: Сайхан чинийхээ хайранд уярсан
Дурлалын сэтгэл тэртээх алсад
Сарны мөнгөн туяан доор
Дуулим хорвоо гоёхон байна
Амраг чамтайгаа учран золгоход
Мөнгөн шөнө сэтгэлд саруул
Анхны хайрын нүдээр харахад
Алиман сар мэт сэтгэлд саруул
ДХ:
Мөнгөн өнгөөр хорвоог цайлган
Тэргэл саран тэнгэрт хөвнө
Мөрөөдөл сэтгэлийг хайраар ундаалж
Үнэнч чи минь зүрхнээ тодхон
ДХ: *2
December 6, 2016 at 7:48 PM
Зохиолчид нь байдаггүй юм байна олоод нэмбэл нэг талдаа оюуны өмчийг хүндэлж байгаа соёл юм шүү.
December 2, 2020 at 7:10 PM
ая Батаа, шүлэг СГЗ С.Оюун
December 18, 2024 at 11:36 AM
3р бадаг гэж бгүй юм уу
Post a Comment