Цэн цэнгийн цуваа шиг өнгөрөх
Цаг цагийн урсгалд нь болбол доо хө
Сэргэлэн цовоо чамайгаа гэсэн
Сэтгэлийн хайр сэвтээ нь үгүй еэ
Хөсөг хөсгийн хөврөө шиг өнгөрөх
Хоног хоногийн урсгалд нь болбол доо хө
Эелдэг даруу чамайгаа гэсэн
Итгэлийн илч элээ нь үгүй еэ
Хун хунгийн цуваа шиг өнгөрөх
Сар сарын урсгалд нь болбол доо хө
Ялдам дөлгөөн чамайгаа гэсэн
Янагийн хайр хиртээ нь үгүй еэ
Жин жингийн жигдрээ шиг өнгөрөх
Жил жилийн урсгалд нь болбол доо хө
Хайлган цайлган чамайгаа гэсэн
Халамжийн илч хариа нь үгүй еэ
Үг: Д.Цэдэв
Ая: Н.Жанцанноров
Post a Comment