Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Хурд - Би дуртай

Ихэмсэг бардам зангаа чиний босгон дээр гээж
Инээд алдан орохдоо даанч би дуртай
Чийр болсон алдар хүнд чихний ээмэгээ тайлчихаад
Чиний л хайртай бүсгүй болох би дуртай
Чинийхээ хайраар сэтгэлээ дүүргэн айлын эхнэр шиг загинана
Чимээ чагнан чамайг хүлээх би дуртай
Амгалан унтах чинийхээ өврөөс чинь гулгасаар
Аяархан босож цонхоор ширтэх би дуртай

ДХ: Хэн ч мэдэхгүй миний энэ амьдралыг
Хэн ч халдахгүй миний энэ жаргалыг
Хэн нэгнээс булааж авсан миний хайрыг минь
Чамаас өөр хэн ч нурааж чадахгүй ээ

Ихэмсэг бардам зангаа чиний босгон дээр гээж
Инээд алдан орохдоо даанч би дуртай
Чийр болсон алдар хүнд чихний ээмэгээ тайлчихаад
Чиний л хайртай бүсгүй болох би дуртай

ДХ: Хэн ч мэдэхгүй миний энэ амьдралыг
Хэн ч халдахгүй миний энэ жаргалыг
Хэн нэгнээс булааж авсан миний хайрыг минь
Чамаас өөр хэн ч нурааж чадахгүй ээ *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2