Харцыг чинь санаад би хайлан дурсдаг
Хацрын чинь туяанд дуулан сэргэдэг
Буурцган зүрхэндээ хоёулаа байдаг
Бусдын тэвэрт чи минь жарга даа
ДХ: Зүсийг чинь санаад би уяран дурсдаг
Зүрхийг минь хөглөе гэж зүүдэлж сэрдэг
Өөрийг чинь хайрлаад цалгиж яваа
Өрөөлийн энхрийлэлд чи минь жарга даа
Эрхэмсэг төрхийг чинь би эргэн дурсдаг
Энэхэн заяандаа хааяа гунидаг
Энхэрхэн зүрхийг минь хөглөж ирсэн
Энхрий чамдаа дэндүү даслаа
ДХ:
Галбирыг чинь санаад би энэлэн дурладаг
Гарын чинь сайханд зөөлрөн суудаг
Хөхөмдөг огторгуй дээвэр минь болдог
Хүний хүнтэй чи минь жарга даа
ДХ:
Дөлгөөхөн төрхийг чинь би эргэн дурсдаг
Дөрвөн цагийг өртөөлж хүлээдэг
Тэнгэрийн саран доор хоёулаа байлаа ч
Тэмдгэрэх үүрийг тус тусдаа тосдог
ДХ: *2
Үг: Ц.Бавуудорж
Ая: Г.Гэрэлсайхан
Post a Comment