Зөн билгийн цэнхэр тогоруу
Зэрэглээ зүсэн жигүүр дэвсээд
Холбоо хоёр нуурын цайдамд
Хонин дунд бууж явгалахад
ДХ: Насан багадаа наадаж өссөн
Нутгийн чамайгаа уяран саналаа
Зүрхэнд гунганах шувуудын дуутай
Зэгст нуурандаа би ирлээ
Хургаа услах цагаан замдаа
Хормой дүүрэн тоглоом түүгээд
Хөөрхөн гартаа чулуу хөлөргөн
Хүнээс далд өгснөө бодохлоор
ДХ:
Дэгдээхэй дагуулсан хоёр ангир
Дэлгэр намраар ганганан буцахад
Холоо одсон хүний хань
Хонгор амрагаа үгүйлэн бодохдоо
ДХ: *2
Post a Comment