Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Жавхлан - Хүний сайхан орчлонд

Авъяас билэг тань гэрэлтэж мөнхөрсөн
Азын тэнгэр чинь дэргэд байгаа шүү
Амьдралын нулимсыг арчиж хайрласан
Алтан тайз чинь сэтгэлд байгаа шүү

Эгэл төрх чинь инээмсэглэж мөнхөрсөн
Эрдэнийн Монгол чинь үгүйлж байдаг шүү
Бүгдийн гунигийг хуваалцаж хайрласан
Бүтээлийн дээд чинь зүрхэнд явдаг шүү

ДХ: Хөх тэнгэрийн доор нөхөрлөл зохиосон андууд минь
Хүний сайхан орчлонд инээд бэлэглэсэн аавыгаа мартахгүй ээ

Алтан нарнаасаа адислаж дээдэлсэн
Амьдралын гал тань дүрэлзэж байгаа шүү
Олныхоо хайрыг дааж амилсан
Онгод туурвил чинь гэрэлтэж байгаа шүү

ДХ: *2

Үг: Ц.Бавуудорж
Ая: Т.Сэр-Од
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2