Саран авхайд хүслээ шивнэж
Сэтгэлээ аргадан гунигаа би хөтлөөд
Эргэж харалгүй чимээгүй явсан ч
Чинийхээ зүрхэнд би хайраа үлдээлээ
/Чинийхээ зүрхэнд би хайраа үлдээлээ/
Шаргал талын зэрэглээн дундаас
Уруулын чимэгтэй үгийг чинь сонсож
Санаснаар болдоггүй хайрынхаа тавиланд
Сөгдөж бүдэрсэн бүсгүйн заяа минь
/Сөгдөж бүдэрсэн бүсгүйн заяа минь/
Уйлж болдоггүй чиний зүрх
Учирч болохгүй миний хүсэл
Сархад цадигаа хайлган сэтгэлийг
Халуухан үнсэлтийг чинь би мартаагүй ээ
/Халуухан үнсэлтийг чинь би мартаагүй ээ/
Хар дарсан зүүдний амьдралаас
Амсаж үзээгүй жаргал чи байсан
Нуураа орхин ниссэн шувуудын хойноос
Нулимсаа нуусаар хоцорсон хайрын минь заяа
/Нулимсаа нуусаар хоцорсон хайрын минь заяа/
Уйлж болдоггүй чиний зүрх
Учирч болохгүй миний хүсэл
Сархад цадигаа хайлган сэтгэлийг
Халуухан үнсэлтийг чинь би мартаагүй ээ
/Гал шиг халуун үнсэлтийг чинь би мартаагүй ээ/
Ай хөөрхий алгандаа бүүвэйлсэн сэтгэлийн аялгуу
Ай хөөрхий сүүний үнэртэй бүсгүйн заяа минь
Ай хөөрхий алгандаа бүүвэйлсэн сэтгэлийн аялгуу
Ай хөөрхий сүүний үнэртэй бүсгүйн заяа минь
/Бүсгүйн заяа минь/
Post a Comment