Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Эба - Сэтгэл

Би чамтай борооноор алхаж байна гэж зүүдэлсэн
Хүүгийн минь хоолой эргэн тойронд
Инээд хөөрөөр цангинах үед
Чамайг эзгүйд ганцаардах юм
Цээжин дотроо гуниглах л юм

Би чамд хэрэгтэйг мэдэрдэг цаг хугацаа өнгөрөх тусам
Бид хоёр бие биеэндээ улам ойртон
Биелэгдэшгүй холын юмс хүртэл
Нэг л мэдэхэд хажууд ирчих юм
Хоног өдрүүд юутай хурдан юм бэ?

ДХ: Хэнээс ч илүү хайрлах зүрх
Хэнээс ч илүү хайрлах сэтгэл
Чиний төлөө гэсэн бодол
Чиний төлөө хайр минь...

Хайрт минь өнгөрснөө эргээд нэг харахад
Наанаа хэцүү ч цаанаа жаргалтай
Цаг хугацаа нисэх мэт өнгөрсөөр
Жил нь өдөр шиг хурдан өнгөрөх юм
Бодолдоо автаад мөрөөдөн суухдаа
Биднээс илүү жаргалтай нь үгүй

ДХ: Хэнээс ч илүү хайрлах зүрх
Хэнээс ч илүү хайрлах сэтгэл
Чиний төлөө гэсэн бодол
Чиний төлөө хайр минь... *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2