Гадаа байгаль дэлхий амь орж байна
Гартаа хуучин цүнхтэйгээ
Хамгийн сүүлчийн удаа би
Дасал болсон сургууль руугаа алхаж байна
Харин замыг хаврын анхны бороо угааж байна
Хайр дурлал, мөрөөдөл, инээд хөөрөөр дүүрэн
Оюутан нас надаас явлаа гэж үү
Нандин ариухан илчилж чадаагүй хайр
Өнөөдөр намайг орхиод явлаа гэж үү чи минь
Байхгүй ч сэтгэлээрээ омголон насны
Уйлж, дуулж, инээж явсан мөчийн
Сүүлчийн хонхны минь дуу чи
Амьдрал гэдэг бэрхшээлийн далай руу үдлээ
Харин зүрхэнд хонхон дуу минь үүрд эгшиглэнэ
Нүднээс хацар даган урсах баярын нулимас
Сэтгэлийн гүнд гунигийг минь чиглэн
Хайртай гэж чамдаа хэлж зүрхлээгүй үгээ
Харцаараа чинийхээ өмнө хайртайгаа хэлье
ДХ:Энд би чамдаа анх дуралсан
Энд л би чамайгаа хайрласан
Эрдмийн өргөөнд бид анх учирсан
Чи минь баяртай
Баяртай сургууль минь
Амьдралын эх далайруугаа шувууд нисэн одлоо *2
Баяртай сургууль минь
Post a Comment