Чин сэтгэлийн үнэн хайраа
Чинээлэг айлын охинд өгсөн
Гэнэн цагаахан сэтгэлээрээ
Гэртээ нэг удаа түүнийг урьсан
ДХ: Ай миний хаяг Рашаантын 18
Ай миний хаяг Рашаантын 18
Намхан ширээн дээр зассан тавганд
Намайг тэжээсэн боорцог байсан
Хатуу ч гэсэн сайхан ааруул
Хадгалж хадгалж чамдаа би өгсөн
Дөнгөж сургуульд орсон дүү минь
Дөчийн хувин усаа зөөлөө
Нүглээс айдаг хөгшин ээж минь
Нүүрс үүрээд шөнөөр ирлээ
ДХ:
Одоо чи намайг тоохоо больжээ
Ондоо хөвгүүнд дурлах болжээ
Хөөрхөн алаг нүдний чинь харц
Хөөрхий над дээр тогтохоо больжээ
ДХ:
April 17, 2023 at 6:20 PM
ene duug surhad tus bolsond byrlla
Post a Comment