Зүрхний лугшилт түг түг цохилно
Зүүдний дагина зүг зүг нисчихлээ
Хайртай гэдэг үг хийсчихлээ
Халуун сэтгэл хууртан нисчихлээ
Энгэрээ товчлоод зүрхээ дараад
Эндээс бүр холдон одъё
Сэтгэлээ бариад уруулаа хазаад
Сэм сэмхэн холдон одъё
Чамайг би хайрлаад алдчихлаа
Чин сэтгэлд минь чи халдчихлаа
Ахиад дурлах хүсэл нурчихлаа
Ариухан хайр минь буурчихлаа, хайр минь
Дурлал гэгч гашуун дарснаас
Дуугүйхэн зүгээр холуур явъя
Өөрийгөө тэврээд зүрхээ дараад
Салхины аясаар хийсэн одъё
Ахиж би дурламааргүй байна
Уйтгар гунигийг үлдээмээргүй байна
Халуун зүрх минь яармааргүй байна
Хамаг сэтгэлээ бармааргүй байна
Post a Comment