Амталж ханамгүй зөөлөн уруул чинь
Үүрийн гэгээтэй надаас буцлаа
Амлаж байдаг хайрын үгс чинь
Үдшийн бүрийд надтай ханьсдаг
ДХ: Чинийхээ хайрын үгэнд уярсан
Чимээгүй шөнийг би мартахгүй *2
Хараад ханамгүй гоо үзэсгэлэн
Шөнийн зүүдтэй надад ирдэг
Халуун хайрын янзган үгс чинь
Хайрын шүлэг болон үлддэг
ДХ:
Санаж мөрөөдсөн дурлалын бурхан
Гэгээн хайрыг адислан таална
Цэцгэн зүйрлэлтэй хайрын үгс
Сэтгэлд минь зөөлөн шивнэдэг
ДХ:
Үг, Ая: Болоож
Post a Comment