Будан татаад униартсан
Буурал хангайн сайхныг ээ хө
Буйр нь хүртэл арилаагүй
Буурал аавын нутгаа хө
Ай хө, зэ хө
Буурал аавын нутгаар
Бууж мордоод яваарай
Мандах нарнаар шаргалтсан
Магнаг хөвчийн сайхныг ээ хө
Манан дундуур саравчилсан
Миний л ээжийн нутаг аа хө
Ай хө, зэ хө
Цэцэгийн гурван сардаа
Эцгийн нутгаар буугаарай
Угаас надад заяасан
Униар будант хангай яа хө
Учран дассан эргэсээр
Унаган багын нутгаа хө
Ай хө зэ хө
Мөрөөдөл болсон нутагтаа
Мөнхөд жаргаж яваарай
October 4, 2024 at 8:34 AM
АЖ Түмэндэмбэрэл гэж хүн дуулснаар монголын ард түмэн мэддэг. Батсүх биш
Post a Comment