Танай цонхны доор цэцэг барин зогсоод
Таалах болов уу гэж би бас бодсон юм
Талын цэцэгсийн дунд орж амилах дурлал
Тоогдох болов уу гэж би бас бодсон юм
Шүүгээ дүүрэн дурлалын захиа
Шулуухан хэлэхэд үгүй ч гэсэн
Шуугиад өнгөрсөн арван жилийн
Сурагчийн цүнхэнд үлдээ биз ээ
ПР:Итгэл алдарсан охин чиний өмнүүр
Энүүхэндээ би тоглоод өнгөрнө гэж үү дээ
Итгэл алдарсан охин чиний өмнүүр
Энүүхэндээ би тоглоод өнгөрнө гэж үү дээ
Хувь тавилан чи бид хоёрыг холдуулсан
Намайг гэсэн чиний хайрыг
Найраг дуундаа оруулж дуулсан
Найзлаж өнгрүүлсэн арван жилийн
Дурлалын түүх нь дуусаа биздээ
Хонхтой туузаа энгэртээ зүүсэн
Хонгор дүр чинь цомгонд минь үлджээ
Хожмын өдөр дурсан суухад
Сурагчын дурлал ариухан байждээ
ПР: Итгэл алдарсан охин чиний өмнүүр
Энүүхэндээ би тоглоод өнгөрнө гэж үү дээ
Итгэл алдарсан охин чиний өмнүүр
Энүүхэндээ би тоглоод өнгөрнө гэж үү дээ
Хувь тавилан чи бид хоёрыг холдуулсан
Хайрт минь
Үг, Ая Д.Равжаа
October 9, 2018 at 7:50 AM
Энэ үнэхээр гоё дуу байсан шүү Энэ дууг би дахин сэргээж хийгээд хит болгоно оо
Post a Comment