Өнөөдөр асууж би чадсангүй ээ
Нүд хөмсөг сайхан бие чинь надад үнэхээр таалагдаад
Хайр дурлалын дүрмийг би мэдэхгүй
Хэн нэгнийг шөнөжин зүүдэлж болзоонд зогсож байсангүй
Тийм учраас би чамд хэлье
Чи сэтгэл зүрхээрээ намайгаа татаач
Хоосон амлалтаар битгий булж орхиоч
Хайраа надад мэдрүүлээч
ДХ: Яах ёстойг чи л мэд
Анх надад чи л таалагдсан болохоор би
Аз жаргалыг чамаас
Ариун хайртай нь хүлээгээд хүсээд хүсээд байна
Ямар нэгэн аргаар чи ойлгуулаач
Янаг хайрын утга учрыг би чинь үнэхээр мэдэхгүй
Хэлэх үгэнд чинь үнэндээ итгэхгүй ээ
Хээрийн салхи шиг онгон юм шүү дээ сэтгэл зүрх минь
Хайртай гэдгийг анх удаа
Би зөвхөн чиний амнаас чинь сонслоо
Үнэхээр надад чи хайртай л юм бол
Үүнийгээ батлаж харуул
ДХ: *2
Post a Comment