Нуугаад нуугаад уйлсан юм сан даа
Нулимсан дунд минь уулс дайвалзана аа
Үйлээ даагаагүй заяа минь хөөрхий
Өнчрөөд хоцорсон зүрх минь хөөрхий
Зээрийн сүрэг шиг хулжихыг чинь мэдсэнгүй
Зэрэглээт талдаа дуулж л явахаас даа
Аяархан аяархан мэгшсэн юмсан даа
Аниад харахад минь газар шаргалтана аа
Хайр даагаагүй чи минь хөөрхий
Хайхрамжгүй явсан сэтгэл минь хөөрхий
Усны шувуу шиг буцахыг чинь мэдсэнгүй
Уулсынхаа дундаа уйлж л явахаас даа
Дэндүү дэндүүхэн дассан юмсан даа
Дэнслээд шаналахад минь салхи нь аргадна аа
Хатаад ханирсан итгэл минь хөөрхий
Хажууд минь бүлтгэнэсэн үр минь хөөрхий
Усны шувуу шиг буцахыг чинь мэдсэнгүй
Уулсынхаа дундаа уйлж л явахаас даа
Зээрийн сүрэг шиг хулжихыг чинь мэдсэнгүй
Зэрэглээт талдаа дуулж л явахаас даа
February 20, 2022 at 11:09 AM
Агуу хоёр бүтээсэн болохоор сэтгэл санаанд юм бодогдуулсан уянгалаг сайхан,мөнхийн дуу!агуу хоёртоо баярлаж байна.Сайхан бүтээл мөнх юмда.
November 10, 2022 at 4:58 PM
Монголын Моцарт Х.Билэгжаргалын хөгжим өөрөө уйлдаг юм даа.
Post a Comment