Нарлаг Монгол орон
Насаараа амьдрах нутаг
Намайг төрүүлсэн ээжий
Номонд сургасан багш
Ертөнцийн үзэсгэлэн гоо
Ерөөлөөр учирсан нутаг
Ердөө ч марташгүй өлгий
Юугаар ч сольшгүй эрдэнэ
ДХ: Чи миний хагацашгүй амьдрал
Чи миний ханашгүй жаргал
Туулшгүй өргөн талтай
Тоолшгүй олон малтай
Урьдын түүхэнд нэртэй
Уламжлалт Монгол орон
Хөрсөн дээр чинь би төрснөө
Хувь заяа гэж бахархдаг
Хүний сайхан орноос ч
Хавьгүй илүү гэж боддог
ДХ: Чи миний хагацашгүй амьдрал
Чи миний ханашгүй жаргал
Post a Comment