Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Батсүх - Чи хэн юм бэ

Бүх юм солигдсон намайг чи орхисон
Өчигдөр орой тэрхэн зуур амьдрал өөрчлөгдсөн
Магадгүй тэгэхэд би арай л хэнэггүй
Байсан байж болно гэхдээ үүнийг би хүсээгүй чи ч хүсээгүй

Цагын зүү явсаар өдөр шөнө өнгөрнө
Чи минийх байсан өдрүүд дурсамжаар солигдоно
Чи эргээд ирвэл одоо ч би хүлээнэ
Чамайг явсан өдрөөс хойш надад он тоолол цаг минут зогссон

Дх: Бие сэтгэл минь чамд хоргодно
Яагаад вэ? Чи хэн юм бэ
Мөрөөдөл хүртэл чамтай хамт
Бие сэтгэл минь чамд уусна
Хайртай гэдгээ сая л мэдэрлээ
Чиний тэврэлт одоо надад үгүйлэгдээд байна

Миний халаасанд удаан хадгалсан
Өгч амжаагүй чамд зориулсан үнэтэй бөгж байсан
Буцаад ирэхэд чинь огт эргэлзэхгүй
Оролдоод үзээч магадгүй хонгор минь би чамайг гомдоохгүй

Би хүсэхгүй чамгүй амьдралыг
Зүрх минь хоёр хуваагдахыг би ердөө зөвшөөрөхгүй
Бид эхэлж чадна ганцхан чи наддаа
Ахиад итгээч хүслээн хэлээч чиний төлөө би бүхнийг хийнэ

Дх:

үглэл:
Баяртай,салъя гэж би хэлж чадлаа
Гэхдээ чи мэдэж байгаа энэ үг бол худлаа
Энэ бүгд чиний тухай бас миний тухай
Итгэл сэтгэл ариухан хайрын тухай
Битгий гуни надад дахиад итгээд үз
Сайхан өдөр ирнэ зөвхөн оролдоод үзье
Чамайг гэсэн сэтгэл галнаас халуун
Би чамд хайртай гэдэг киноноос илүү


Yг: Quiza
Aя: Ц.Чулуунбат
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2