Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болд - Яагаад гэдгийг хэлээч

Яагаад гэдгийг чи хэлээч бүгдийг хэлээч
Болзоо болгон шинэхэн юм шиг сэтгэл догдолдгийг
Хайрт минь чи хэлээч бүхнийг шивнээч
Бороон дуслууд цэцэгс юм шиг зөөлхөн нордогийг
Би мэдэхгүй нээ чи л мэдэж байгаа
Нүдээрээ инээх чинь зүрхэнд минь өглөө шиг
Зөвхөн би чамаасаа холдмооргүй байна

ДХ: Хамтдаа байхдаа жаргалтай
Хайрын тэнгэрт хос сартай
Хагацмааргүй холдмооргүй
Яагаад гэдгийг зөвхөн наддаа хэлээч
Гүнжхэн чамдаа би хайртай
Гуравхан үг минь мөнх настай
Явмааргүй буцмааргүй
Яагаад гэдгийг зөвхөн наддаа хэлээч

Бидний нууцыг чи дэлгээч яагаад жаргалтай байдгийг
Хацрыг илээч чи минь наддаа ойртооч
Намар болгон хавар юм шиг цэцэгс дэлгэрдэгийг
Наддаа чи хэлээч, нууцлаг илээч
Учрал бүхэн үнсэлт юм шиг уруул хүлээдгийг
Би мэдэхгүй нээ чи л мэдэж байгаа
Хүслээрээ эрхлэх чинь хайрыг минь жаргаах шиг
Хонгор минь чамаасаа холдмооргүй байна

ДХ: Хамтдаа байхдаа жаргалтай
Хайрын тэнгэрт хос сартай
Хагацмааргүй холдмооргүй
Яагаад гэдгийг зөвхөн наддаа хэлээч
Гүнжхэн чамдаа би хайртай
Гуравхан үг минь мөнх настай
Явмааргүй буцмааргүй
Яагаад гэдгийг зөвхөн наддаа хэлээч

Хайрт минь чи наддаа хэлээч
Хамтдаа байхдаа яагаад ийм жаргалтай байдгийг
Наддаа шивнээч
Би мэдэхгүй нээ чи л мэдэж байгаа наддаа хэлээч
Гүнжхэн чамдаа би хайртай
Гуравхан үг минь мөнх настай
Явмааргүй буцмааргүй
Яагаад гэдгийг зөвхөн наддаа чи минь хэлээч

ДХ: Хамтдаа байхдаа жаргалтай
Хайрын тэнгэрт хос сартай
Хагацмааргүй холдмооргүй
Яагаад гэдгийг зөвхөн наддаа хэлээч
Гүнжхэн чамдаа би хайртай
Гуравхан үг минь мөнх настай
Явмааргүй буцмааргүй
Яагаад гэдгийг зөвхөн наддаа хэлээч
Гуравхан үг минь мөнх настай
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2