Амссан хүн бүхнийг
Мянга наслуулдаг
Алим байна гэнэ
Хүмүүсээ...
Өвөө, эмээ
Ээж, аавдаа
Өгөх юмсан тэр л
Шидэт алимыг...
Идсэн хүн бүхнийг
Мянга наслуулдаг
Ид шидтэй алим гэнэ
Хүүхдүүд ээ...
Хүндэлж хайрламаар
Хүн болгонд
Хүртээх юм сан тэр л
Нисдэг алимыг...
Үг: З.Түмэнжаргал
Ая: Л.Галмандах
Post a Comment