Орой үдшийн намуунд
Анир чимээгүйг цочоон
Одод нисэв үү гэлтэй
Замын машин хүнгэнэнэ
Урсан нисэх аялгуу
Нээлттэй цонхоор нэвтрэнэ
Уянга хүргэх салхинд
Моддын орой нь ганхана
Дх: Харанхуй үдшийн бүрий
Харах нүдээ баясгаж
Хотын гэрэлт гудамжаар
Алхаж явах сайхан*2
Шөнийн торгон орчлон
Намайг тэврэн бүүвэйлж
Шөнийн сарны гэрэлд
Сүүн гэгээ цайруулна
Үйлгүй цэнхэр тэнгэрт
Одод тормолзон гялбаад
Үеийн залуусын
Хайрын шивнээ сонсогдоно
Дх: *2
Алхаж явах сайхан*2
Post a Comment