Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

NoMAD - The Future is in your hands

Хаана бид нар эцэг эхээс төрсөн билээ
Хаана бид нар эрхлэн наадаж эрх дураараа өссөн билээ
Хаана бидний өвөг дээдэс байлдаж яваад үхсэн билээ
Хаана бидний үр хойч өсөж торниж амьдрах билээ
Чи хэл дээ, хэн хэзээ ч, Хэн гэдгээ, хэнд хэрэгтэй,
Хаана гэрээ гэдгийг санах хэрэгтэй
Хэдэн тивийн цааана тэртээ Байсан ч чи монгол нэртэй,
Эх орондоо хүлээх үүрэгтэй Хөх тэнгэртээ хэлэх үгтэй,
Тал нутгийн танхил хүүхэд нь Тиймээс чи энд хэрэгтэй,
Газар шороондоо эзэн нь байж
Нүдээ нээж, ихийг бүтээж, Хэн гэдгээ үзүүлцгээе
Ирээдүй чиний гарт Монгол улсын иргэн чамд
Миний энэхүү тунхаглал зориулагдана энэ дуугаар
Ганц удаа ч гэсэн сонс Үүний талаар бод
Эрээнээс дор хот Энд эргэн тойрон хог
Төр засаг нь хошин шог Залуучууд нь бодно шоуг
Авилгал монополи Идэх хоол олдох шударга замд хол
Солонгосоор дүүрэн Монголчууд Ажлын мал боол

Урагшаа хараад, Ухаанаа жоохон зараад, Залхуу их зангаа дараад
Шунал муу зуршлаа багасгаад, Өөрсдийн ёс заншлаа дагаад
Бүгдээрээ хамтраад, Итгэлээ даагаад, Гар гараа атгаад
Урагшаа алхаж чадвал, Бусдаас хараат эмх замбараагүй
Энэ хуурамч байдлаас гарна, Утгаар нь, мөд болно азийн бар нь
Үнэд орно Монголын бараа нь, Хэрэггүй болно элдэв цуглаан
Гэр хорооллыг холбоно утастай нь,
Бас хулгайч урлаг гутаагчидийг устгана
Энэ бүхний цаана гарах нь Зөвхөн чамаас, бас надаас
Энэ дууны сонсогч та нараас, Согтуу хэвтэх нийгмийн шаараас ч
Биеэ үнэлэх адгийн янханаас ч, Траншейны бацаанаас ч,
Монголчуудаас минь Өөрөөс минь шалтгаална, бид чадна,
Мөнх хөх Тэнгэр минь биднийг хамгаална
Харж хандан, харин ганцхан өөртөө итгээд
Эх орныхоо үр хойчийнхоо төлөө бүгдийг хий
Энэ дэлхийд Монгол хэмээх нэрний үнэ цэнийг
Нэр төрийг хадгалж чадна ганцхан бид
Тиймээс чи, Монгол хүний Хэн гэдгийг үзүүлэн хий энэ бүхнийг
Нэгэн биеийн жаргал хэмээн, Амиа бодон эрсдэлээс эмээнэ
Хэрээ мэт нэгнээ Доош нь муулан хэлнэ
Цэцэрлэгийн хүүхэд шиг Нэгнээ элдвээр нэрлэнэ
Хүлээнэ ирээдүйгээ Америкаар зүүдлэнэ
Нэг л өдөр элсэн цөлд чи хоосон сэрнэ
Тэртээд үхсэн ганц Монгол хүн Чингисээр бид
Хийрхэн хэвтсээр энд живлээ Хятадын шээсэнд
Бид хэрэлдсээр, Нэгнээ барин идсээр
Шударга нэгнээ хилсээр суулгаж, дүүргэнэ гэдсээ...
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2