Хотын гудамж миний нутаг
Холхиж өссөн өргөн чөлөө
Хол явахад санагдана
Ойр ойрхон үгүйлнэ
Найз минь дээ хоёулаа
Нартай байхад уулзъя
Найман цагаас хойш хотод минь
Найр тавих газар үгүй
Харъя гэвэл харах юм үгүй
Оръё гэвэл газар үгүй
Одоо яая гэхэв тиймээ
Олж нэг юм уухаас
Урьдхан талд нь Богд Хан уул
Хойхон талд нь Чингэлтэй
Урт цагаан усны гудамж
Дөч, Тавин мянгат
Баруун талд нь Сонгино Хайрхан
Бас тэгээд Буянт-Ухаа
Баянголоос Улаанбаатар
Бар цэнгээнтэй газрууд
Харъя гэвэл харах юм үгүй
Оръё гэвэл орох газар үгүй
Онцлог нь гэвэл харин
Онгорхой хаалга үгүй
Харъя гэвэл харах юм үгүй
Оръё гэвэл газар үгүй
Одоо яая гэхэв тиймээ
Олж нэг юм уухаас
Post a Comment