Амьдрал учралын заяа
Аядуухан түүнтэй учруулсан
Алсын тэртээд хоцорсон ч
Амьсгаа даран дурсах юм даа
ДХ: Эгэл сэтгэлийг уярааж
Тунгалаг ариун өнгөөрөө
Итгэл дурлал бэлэглэсэн
Тэр нэгэн дотно мишээл
Энхрий ялдам чамайгаа
Эрхлүүлж энхрийлж би чадаагүй ч
Амин халуун сэтгэлээ
Ам нээж хэлж амжаагүй ч гэлээ
Чи минь мишээсээр
ДХ: Ус шиг урсан одох цаг хугацаа
Улам чамаас холдуулсаар
Энэрэлт илчээ үлдээсэн
Ивээл дөлгөөхөн мишээл
Аялгуу болгоод эгшиглээд
Айзам эгшигэнд чинь автахсан
Солонго болоод туяараад
Сайхан өнгөнд чинь уусахсан
ДХ: Улирах он цагийн эрхээр
Эргээд учрах тавилангүй ч
Ухаан санаанд гэрэлтсэн
Тэртээд үлдэх мишээл *2
Post a Comment