ДХ: Хайрт минь би чинь чамтайгаа хамт байхыг хүсэж байна
Харин чи минь наддаа хайртай болов уу гэж бодож байна
Би чинь чамдаа чи минь наддаа хайртай гэдгээ хэлээч
Хоёул хамтдаа хоёул цугтаа энэ хорвоог туулмаар байна
Туулмаар байна чамтайгаа дуулмаар байна
Чинийхээ зөөлхөн гарыг атгаад би чинь уйлмаар байна
Ганцхан чамтайгаа энэ хорвоог туулмаар байна
Зөвхөн чамтайгаа энэ хорвоод дуулмаар байна
Чамгүйгээр өнгөрүүлсэн мөч бүхэн ганцаардсан навч адилхан
Мөн ч адилхан мансууран байсан тиймүү hey
Би би чамдаа дурлахгүй гээд яах юм бэ
Би би чамайг хайрлахгүй гээд хаачих юм бэ
Ичихээ мартсан уучлалт гуйхыг оройжин хүлээж яарлаа
Итгэлээ алдсан цөхрөлийн харцыг хайрынхаа нүднээс харлаа
Нэрлэж би хайрыгаа тоотой шүлгээр л дуулсан
Чамд л зориулсан байсан гэсэн ч би сэм нуусан
Эрвээхэйн даль шиг аньсганд алгадууллаа мансуурлаа
Эрх чөлөө минь хулгайлагдлаа би бүр алдлаа
Харцанд минь шингэсэн итгэлийг тоолгүй хайр минь явлаа
Ханьтай болчихсон юм шиг харцаараа бас айлгалаа
ДХ:
Чамайгаа л гэж гол шиг бүсгүйг уйлуулж орхиод л явлаа
Өөрийгөө зэмлээд харанхуй гудамжаар алхлуу яалаа
Өрөөлийн будагтай уруулаас би эрс татгалзаж
Өөрийг чинь л бодон өдий хүрсэн би хяссан
Хувирашгүй миний сэтгэл хэзээ ч хувирашгүй
Хуучрахгүй бидний хайр хэзээ ч хуучрашгүй
Дундрашгүй хайрын тухай чамтай л би ярилцья
Дуусашгүй хайраараа чамтайгаа цуг би харилцья
Хайрламаар дурламаар харц булаам чамайгаа би
Дурламаар хайрламаар дур булаам чамайгаа би
Чамайгаа чамайгаа чангаас чанга тэвэрмээр байна
Дуулая би чамдаа би зүрх сэтгэлээ бас нээмээр байна
Ганцхан чамтай хамт байх болно гэсэн амлалт минь
Ганцхан чинийх байх гэсэндээ ч юм уу гайхалтай
Бусдаас би чамайгаа дэндүү ихээр харамлана
Бухимдаж шаналдаг би чамайг үгүйд нулимстай
ДХ:
Post a Comment