Галзуу дарсанд согтож явсангүй ээ
Галтай дурлалд согтож гансарч явна аа
Сархадын амтанд бялуурч явсангүй
Сайхан дурлалд бялуурч жаргаж явна аа
Сархадын амтанд бялуурч явсангүй
Сайхан дурлалд бялуурч жаргаж явна аа
Эд мөнгөнд шунаж үзсэнгүй ээ
Эгэл бор амьдралдаа эрхэлж жаргаж явна аа
Амьдралын түмэн нугачаан дунд
Амьтнаас дутахааргүй азтай явна аа
Амьдралын түмэн нугачаан дунд
Амьтнаас дутахааргүй азтай явна аа
Амьдрал намайг дуул гэлээ
Алагхан хорвоо уйл гэлээ
Дуулахын жаргал уйлахын зовлонг
Дуулим хорвоогоос зүрхээрээ мэдэрнэ
Дуулахын жаргал уйлахын зовлонг
Дуулим хорвоогоос зүрхээрээ мэдэрнэ
Post a Comment