Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

UGS ft G Na - Санасан юм аа

Санасан юм аа
Би чамайг л санасан юм аа

Чи намайг би чамайг хэн хүнээс илүү санасан юм аа
Би намайг чи чамайг хүн бүхнээс харамлан санасан юм аа

Сайн байна уу санаж байна уу модны хоёрын хөлдүү цагаан 41-р байр
Олон зүйлийг бүдрээж одсон чиний нөгөө л хайр
Хаа нэгтээ сарниад одсон чиний төлөө бодсон
Адаг сүүлд өөртөө бодсон гутсан
Арай ч дээ ингэж болдог юм уу намайг голдог юм уу
Гэрийнхэн чинь шоолдог юм уу
Тэгээд бусад нь тоодог юм уу
Би бодсон
Би аав хүн
Бүх зүйлийг хийх хүн
Миний сэтгэл үүрд мөнх хязгааргүй сэтгэлийн гүн
Хол газраас харагдах юм ойр юм шиг санагдах юм
Байн байн чи минь бодогдоод
Балай болтлоо бачуурна
Уудалж болохгүй сэтгэл байхгүй
Учирч болохгүй хүмүүс байхгүй
Уйлах ёсгүй нүд гэж байхгүй

Чи намайг би чамайг хэн хүнээс илүү санасан юм аа
Би намайг чи чамайг хүн бүхнээс харамлан санасан юм аа

Хартай хартай байна
Халуухан дулаахан мөчүүд хамтдаа байна
Надтай жаргалтай бүхнээ бэлэглэсэн анхны урьдаас инээх

Гэхдээ хажууд инээнэ
Гардуулсан биш зүгээрээ
Галзуурсан биш зүгээрээ
Хэн хүнээс тод бардам гүнзгий ч хайрласан юм
Би чамайг чи намайг харахыг хүснэ
Би чамайг чи намайг хайрлахыг хүснэ

Өөр хүнд дасахгүй юм зүрх сэтгэлдээ дурлал асаахгүй нь
Биелэхгүй нь, чи ирэхгүй нь чамтай байж чадашгүй нь
100 татаад очих гэтэл сэтгэлээ захирч дийлдэггүй
Хүсэл биелдэггүй ч
Хамтдаа байх мөрөөдөл биелдэггүй

Хуучирч муудсан дугтуйнд зүрхээ хийгээд
Өнгөрч одсон мөчөө өчигдөртөө үлдээлээ
Чиний зам дээр гээгдсэн өөрийгөө би
Сэтгэлийн чинь чандаас огт олсонгүй

Би чамайг санасан юм аа
Чамайг хайрлаж харамлаж ханахгүй нь ээ
Би чамайг бодохын сэтгэлдээ үргэлж дандаа санахын
Эрт ирээдүйд эргээд бод чи бид 2-н дурсамж сайхан
Харь холын нутгаас чиний захидлыг хүлээж суух нь сайхан
Ойлгож ухаарсан цаг хугацааг чиний зүгт урсан илгээнэ
Ондоо зөөлөрсөн мөч бүхнээ чиний өмнө буруугаа хүлээе
Олон удаа зуун удаа чи бид 2 жаргалыг амталсан
Олон удаа зуун удаа ч чи намайг ойлгож уучилсан

Чи л биш бол чамаас өөр хүн үнэхээр надаа хэрэггүй
Чамайг яваад өгснийг бодохоор одоо ч би итгэхгүй
Нинжин сэтгэл энэрэл хайр
Энэрэл хайр нинжин сэтгэл
Энэ бүгд нийлээд миний хувьд цорын ганц

Чи намайг би чамайг хэн хүнээс илүү санасан юм аа
Би намайг чи чамайг хүн бүхнээс харамлан санасан юм аа

Галзууртлаа санасан юм аа
Гариг андуурч санасан юм аа
Гарцаагүй байдалд оруулаад
Гарнаас тавиад хаясан юм аа

Хорвоод ховорхон чиний хувьд би илүүдэл
Хайрлах тавилан байсангүй би хогийн гологдол
Чамин хүүхэн хэрэггүй
Чамайг гэх сэтгэл надад бий
Орон дотор онцгой байдаг
Охин чиний минь гоолиг бие
Олон хүнтэй учирлаа
Харин чи минь өөр юм аа
Тийм л учраас чамайгаа би чинь зөндөөн зөндөөн санасан юм аа

Тайвшир үдийн халуунд юу уух уу яриач
Таг чиг бүхэнд санаа зовсон юу яах уу хэлээч үгүйдээ
Үгүй найз минь эргэж очих завгүй
Үнэхээр жижиг том хамаагүй эргээд оч

Хуучирч муудсан дугтуйнд зүрхээ хийгээд
Өнгөрч одсон мөчөө өчигдөртөө үлдээлээ
Чиний зам дээр гээгдсэн өөрийгөө би
Сэтгэлийн чинь чандаас огт олсонгүй

Чи намайг би чамайг хэн хүнээс илүү санасан юм аа
Би намайг чи чамайг хүн бүхнээс харамлан санасан юм аа
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2