Чамд амлахгүй би хоёр хооронд гуравхан үгийг
Чамд мэдрүүлнэ би байгаагаараа тэр л хайрыг
Хэлэх зориггүйдээ биш хоосон амлалт хүсээгүй
Хайрласаар байх болно чамайг хүссэн хүсээгүй
Нууцхан чи надад эргэлздэг байж болох юм ганц нэг
Магад надад зохих хайр мөн үү гэдэгт нь
Гэвч тийм биш би сайн залуу түүнийгээ мэдрүүлнэ
Хайрыг амсаагүй тэр төмөр зүрхээ
Дх: Эрх чөлөөтэй танхилхан бүсгүйг би хайрласан
Энэ л зүрхийг тэр хором хормоор уусгасан
Туулах амьдрал дардан байна тэнд аз жаргал байна
Гараа надад хамт алхая хайрт минь бусдыг нь орхиод
Хүлээлгэж ирсэн дурлал юм болохоор амттай ч юм уу
Хайрыг чинь авах тэр цагт бүр халуун байх уу
Хэлээч над руу эгцэлж хараад би чамд хайртай гээд
Тэгээд л дуулъя би би хайртай хүнтэй
Бусад шиг би тийм романтик байж чадахгүй ч
Бас тийм ч муу залуу биш нөгөө талаараа андуурав аа
Цаг хугацаа чамд намайг яг үнэнээр нь л харуулна
Цааш үргэлжлэнэ бидний хайрын түүх бүр домог болтлоо
Дх:
Хүлээлгэж ирсэн дурлал юм болохоор амттай ч юм уу
Хайрыг чинь авах тэр цагт бүр халуун байх уу
Дх:
Post a Comment