Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Ану (3 охин) ~ Гэгээ

Үг А.Төгөлдөр /МУСТА/
Ая Г.Хишигсүрэн

Дуучин Д.Ану /3 охин хамтлаг/

Хэн нэгнийг хүлээсэндээ бороо шивэрнэ
Шүхрэн дотор гунигаа зөөллөж алхана
Тэгээд зүрх дахиад л гэгээ хүснэ
Хүслийг минь үл олж харан байсан чи минь
Нээлттэй цонхоор салхи сэвэлзээд
Намайг чи санаж байна уу
Нандин гээд тэврүүлсэн
Хайрыг чинь би сэтгэлдээ санаж байна

Дх: Хайрт чамтай ертөнцийн өнгө гэрлийг харж
Зүсэрч шиврэх бороонд норж
Анх учирсан тэр л учралаа
Уярал бүхнийг хамтдаа туулж
Уучилж чамайгаа хайрт минь гэж тэвэрнэ ээ

Тэр навч хийсэхдээ нулимс унагана
Бодол дотроо өнгөрснөө дурсаж алхана
Яагаад тийм их хайртай байж явсан юм бол
Намар гуниглаад би явлаа хайрт минь
Хайрын нулимс гуниглан урссаныг
Сэтгэлдээ чи санаж байна уу
Үүрд шүү гээд үлдээсэн
Хайрыг чинь би зүрхэндээ тээж алхана

Дх: Хайрт чамтай ертөнцийн өнгө гэрлийг харж
Зүсэрч шиврэх бороонд норж
Анх учирсан тэр л учралаа
Уярал бүхнийг хамтдаа туулж
Уучилж чамайгаа хайрт минь гэж тэвэрнэ ээ

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2