Голын харгианд шувууны жиргээ бүдгэрч
Гоёлын хувцас ч дэндүү дараатай санагдана
Голомтоо орхисон чамруу би
Гомдол зангирсан зүрхээ чулуу болгон шидье
Дх: Хэн нэгэн чамд дурласан бол
Хэзээ ч билээ би чамтай
Зүүдэндээ жаргасан гэж бодъё оо
Холдохын чимээнд хүмүүсийн алхаа бүдгэрч
Хонгор амрагын бодол ч тээртэй санагдана
Хайраа гээсэн чамруу би
Хагацал амссан зүрхээ чулуу болгон шидье
Дх: Хэн нэгэн чамд дурласан бол
Хэзээ ч билээ би чамтай
Зүүдэндээ жаргасан гэж бодъё оо
Үүрийн гэгээнд мандах наран бүдгэрч
Үүрдийн амрагын яриа ч худлаа санагдана
Үүдээ хаасан чамруу би
Үй лайтай зүрхээ чулуу болгон шидье
Дх: Хэн нэгэн чамд дурласан бол
Хэзээ ч билээ би чамтай
Зүүдэндээ жаргасан гэж бодъё оо
Post a Comment