Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Мөнх-Эрдэнэ ~ Хунгийн сүүлчийн дуу

Янаг амраг хайр сэтгэлийг би туулъя
Яаж ч болохгүй зовлон шаналлыг өгүүлье
Үүрдийн хайр үнэнч дурлалыг би ярья
Үнэн худал үйлийн үрийг би дуулъя

Бурхан чи надад алдар нэрийг хайрласан
Бурхан чи надад амраг хүүхнийг явуулжээ
Буруу зөвийг ялгах ухаан харин мартсан
Буун дуу хунгийн дуутай илгээжээ

Дх: Би явлаа /х3/
Чамаасаа

Хацар дээр минь уруулын будагаа үлдээсэн
Хань минь байж чи зүрхэнд минь үлдсэнгүй
Зурган дээр минь үнсэж намайг хайрлаач
Зуурдын биш үүрдийн хайр минь байж чадсангүй

Дх: Би явлаа /х3/
Чамаасаа

Шуурга цахилгаан аадар бороо
Миний амраг миний хань биш болохоор
Намайг хайрласангүй, намайг ойлгосонгүй
Гэж би уйлахгүй ээ /х2/

Борооноор норно
Шуурга шуурга шуурна
Цахилгаан нэг л нэргэг
Одооноос хол асгар

Шуурга цахилгаан аадар бороо
Миний амраг миний хань биш болохоор
Намайг хайрласангүй, намайг ойлгосонгүй
Гэж би уйлахгүй ээ /х2/

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2