Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Bx ft Seriouz ~ 1D

Дх: Зоригт Монголын унаган цусанд
Бүгдийг даван туулах хүч чадал оршдог юм
Дэлхийн хаанаас ч нэгдэж чадах хүч чадал бий
Саятан тэднээс ч сайхан амьдрал улам чиний гэрт чинь гийж
Суусан цэцнээс явсан залуусд хүч чадал бий

Тиймээ бид чадсан бид чадна чадах болно
Хэний ч эсрэг тэмцэх болно
Биднийг хядах тоолонд
Амь нэгтэй дээр нь ам нэгтэй
Ах дүүс минь зовж л байгаа байлгүй дэлхийн хаа нэгтээ
Тэгвэл битгий ай тэгсэн ч Монголчууд бүгдээрээ хамтдаа байна
Мөнх хөх тэнгэрийн итгэл дор төрийнхөө далбааг гартаа барь
Хоёр сая гэдэг хоосон тоо биш
Хорвоо дэлхий эргэн зоосон дээр биш
Хоног өдрүүд өнгөрнө хурдан гадаа хүрээд ирнэ
Улам амрыг хүүхдүүд зорьсондоо хүрээ
Ганцаар хөлжих биш улс орноороо хөгжих хэрэгтэй
Гандаж гундаж байсан ч охид залуусын хүсэл биелэнэ тэ
Улаанбаатарын хөгжлийг түгээ Дархан Эрдэнэтэд
Улс кабел ус цахилгаан дээр нь хэлэхэд интернет
Нэгийг үгүй хийхэд хоёр болж төрдөг үндэстэн байна
Наадмын олон морьдын түрүү магнай шиг шандастай байна
Намайг буруу гэж бодож байгаа бол чи шаа май
Зөв нь зөв буруу нь буруу хэн нэгэн хэлэх ёстой байя

Дх:

Зүтгэнэ шүү дээ аа бас чадна шүү гээрэй
Тиймээс тэрбумтан болтол бүхнийг хийнэ шүү дээ
Учир нь бүх зүйл мөрөөдлөөс эхэлдэг шдээ
Байхгүй юм шиг битгий царайл байгаа юм шиг том царайл
Учир төгс өдөр бүр суусан цэцнээс явсан залуусын зүрх сэтгэл хүчтэй
Гэхдээ найзаа битгий айдаа
Харах тусам дээшээ тэмүүлдэг нар минь Монголыг бүү дутуу үнэл

Дх:

Эх орноо битгий зар
Энд байгаа биднийг хар
Эргүү мал шиг хуцаж байхаар яаж амьдрахыг эхлээд сур
Мэдэхгүй зүйлээ нэгэндээ заана
Орхиж явбал тэр чигээрээ зайл
Ухаан муутай хүнээр миний Монгол дутахгүй
Урагшаа явдаггүй машин бидэнд хэрэггүй
Би бас чи хүссэн хүсээгүй Монголын ирээдүй
Би болгоё хэнийч хэзээ ч хийж чадаагүйг
Миний ам миний энэ шидэн үгнүүдээ байсан газар
Одоо бол чухал уур хүргэмээр харна гайхсан харцаар
Энэ дууг сонсож байвал чи ч гэсэн бидний нэг найзаа
Гэм буруугаа хүлээж суръя бид Монголын чиг баримжаа
Хүндэл намайг би чамайг яаж хүндэлдэг шиг
Бидний замд хөндөлд амиа хичээсэн хүн өөдөлдөг биш
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2