Дх: Зүрхэнд минь цуг цохилох найз минь, найз минь
Хүсэлд минь бат зогсох найз минь, найз минь
Сэтгэл дүүрэн хамт алхах найз минь, найз минь
Анд шиг анд байж алдар нэрээ үлдээх
Амьдралдаа цэг тавьтал нөхөрлөх найз минь
Хэн ч маргахааргүй найз минь бол чи
Чиний байх орон зайг хэн ч нөхөж чадахгүй
Ард минь байж чадсан дотно эр хүн чи
Яг одоо хэлэх үгийг дурсангаа сонс
Ажраггүй туулсан тэр маш олон жилийг
Анд минь чамгүйгээр бид яаж төсөөлөхийн
Дурсамжийн бүрийн цаана үргэлж цуг байдаг
Дүрсгүйхэн анд минь бид дуурсах нэртэй
Хар бараан амьдралыг тэнцүүлж дэнслүүлж явдаг миний найзууд алдаж оносон найздаа
Бүдэрч боссон анддаа хатуу боловч үнэн хатуу үгийг нэг нэгэндээ хэлнэ миний найзууд
Гал цог нь унтрашгүй хаанч эрчээ алдашгүй
Хамт туулсан цаг хугацаа мөч бүхэн юунаас ч яалт ч үгүй алт мөнгөнөөс үнэтэй омогших андтай бахархах андтай итгэх зүтгэх андтай
Дх:
Даваа нугачааг туулан байж надад үлдсэн найзууд
Өнгө мөнгөөр хэмжигдэж үнэ цэнээ алдаагүй
Муу нэрийг зүүж явсан чин шудрага явсан
Сайнаар дуудуулж явсан сайныг үйлдэж явна
Алганы хээ шиг илхэн миний найзууд
Алдаж онож явсан амь нэгтэй найзууд
Жинхэнэ найз шиг найз байсанд бахархъя
Жинхэнэ эр хүн шиг эр хүнд нь талархъя
Зүрх нэг, Сэтгэл нэг
Чамайг эзгүй эцэг эхэд чинь үр нь болж явъя
Хатуу орчлон хазайж явахад түшиг болж явъя
Энэхэн хорвоод эндэж явахад чинь нүд нь болж явъя
Алтан дэлхийн андыхаа төлөө амиа хайрлахгүй явъя
Баярлаж байсан бага насаа үдсэн будилаж явсан хүүхэд нас холдсон. Салахгүй гэсээр анд найзууд болсон салаа зам байхгүй бид үргэлж хамт
Дх:
Үзэж харсан дуулсан ертөнцийн өнгө будаг итгэл найдвар үнэмшил угтах үдэх давшлах хүчлэх уул овоо шүтээннийхээ оргилд нь сандайлах ирээдүйг ухаанаар нь жолоодох. Үргэлжлэлийг удамшлаар нь бахархуулах үүрэг өвөг овог нэр төр үнэ цэнэ
Амласан үг андгай зүрхний гүнд хүчтэй хамт туулсан шар гозойж шийр зааж нэгэнээ хурцалдаг
Хүчтэй үнэн үгтэй гар барьж чанга атгалцдаг хүнтэй танирах түүхтэй. Нэг хүсэлд итгэдэг туушдаа зүтгэдэг ард нь гардаг жаргал үздэг найзууд хамгийн шилдэг. Бидний нөхөрлөл хаан ч чамин нөхөрлөл инээж хөөрсөн нөхөрлөл дээдийн дээд шүтээн бахархал
Дх:
Post a Comment