Зөрж өнгөрөхдөө харж билээ
Зүүдэнд минь тэр шөнөдөө орж билээ
Зүгээр л учрахыг хүсэж билээ
Зөнгөөрөө таарнаа гэж итгэж билээ
Итгэл сэтгэлд минь ирж билээ
Энэ бүхэнд итгэж чадаж билээ
Цэцгийн баглааг барьж билээ
Чи минь инээмсэглэж билээ
Амьдралд минь том бэлэг барьж билээ
Алдрайхан үр минь мэндэлж билээ
Аз жаргал инээд хөөрт умбаж билээ
Амьдрал гэж яасан сайхан юм бэ
Post a Comment