Эргэлзэх зүйлгүйгээр чамайг би хайрласан
Энхрий чинийхээ хайранд уусан шингэсэн
Ганцхан амьдрах энэ л хорвоод
Гараас чинь атгасаар би чамайг хайрласан
Холдмооргүй байна би чамаасаа
Хос зүрх минь нэг л зүйлийн төлөө тэмүүлнэ
Чамтайгаа хамт байхдаа дэндүү жаргалтай би
Чинийхээ төлөө амьдарсаар
Зүрх минь юуны төлөө цохилдогийг би мэдэхгүй
Зөн билэг минь юу гэж шивнэдэгийг би мэдэхгүй
Гэхдээ хайрт минь чамайг хайрладагаа би мэднэ
Гэрэлт орчлонд зөвхөн чинийх
Эргээд нэг хараач чи надруугаа
Энгэртээ чамайгаа насан туршдаа тэвэрье
Эцэс төгсгөлгүй хайрынхаа ертөнцөд
Нэг нэгэндээ ижилсэн амьдарья
Зүрх минь юуны төлөө цохилдогийг би мэдэхгүй
Зөн билэг минь юу гэж шивнэдэгийг би мэдэхгүй
Гэхдээ хайрт минь чамайг хайрладагаа би мэднэ
Гэрэлт орчлонд зөвхөн чинийх
Би чамайг хайрласаар, би чамайг хайрласаар

Post a Comment