Хайр хаанаас эхэлдгийг
Хайр хаана төгсөхийг
Хайр хэзээ дүрэлзэж
Хайр хэзээ унтрахыг
Хайр яаж шархалдгыг
Хайр яаж өвчөлдгийг
Хайр яагаад баярлаж
Хайр яагаад гунигладгийг
Чи мэдэх үү
Дх: Халил өндрөөс дүүлэн нисэх шиг
Хайр чиний хатан зориг хязгааргүй
Харанхуйд тэмтрэх итгэл найдвар шиг
Хайр чиний зөн чилиг хязгааргүй
Хязгааргүй уужимд юм бүхэн дураараа
Хязгааргүй чанадад юм бүхэн чөлөөтэй
Хязгааргүй санаа түмэн хувиралтай
Хайр хайр түмэн зүгтээ хязгааргүй, хязгааргүй
Хайр ямар үнэртэйг
Хайр ямар өнгөтэйг
Хайр юунд шаналдгийг
Юунд сэрдэгийг
Харц л илчилнэ
Дх: Халил өндрөөс дүүлэн нисэх шиг
Хайр чиний хатан зориг хязгааргүй
Харанхуйд тэмтрэх итгэл найдвар шиг
Хайр чиний зөн чилиг хязгааргүй
Хязгааргүй уужимд юм бүхэн дураараа
Хязгааргүй чанадад юм бүхэн чөлөөтэй
Хязгааргүй санаа түмэн хувиралтай
Хайр хайр түмэн зүгтээ хязгааргүй, хязгааргүй
Post a Comment