Сайн ч бай муу ч бай цөмөөрөө нуруугаараа өлгийдүүлдэг
Сайхан ч бай муухай ч бай нулимстай булуулдаг
Чинээлэг оршуулагдсанаа гайхуулж үл чадна
Ядмаг хөдөөлүүлснээсээ ичиж мэдэхгүй
Шунал тачаалаас ангид
Шударга ёс худал хуурмаг
Хайр харуусал энэ бүгдийн аль нь ч тэнд байхгүй
Тэнгэрийн дор ялгарахыг хичээдэг ч
Газар дор орохдоо яг ижилхэн
Ядуусынх ч ясан толгой
Ямбатных ч ясан толгой
Яаж явсан ч чи бид хоёр
Яг ижил тавилантай!
Хэн хэнээ хардах хөрөнгө энд алга
Хэрээ нохойноос айх аюул бас алга
Атгаг хор буцалгах сэтгэл гэж байхгүй
Арсалдан хөнөөлцөх амь гэж энд алга
Шунал тачаалаас ангид
Шударга ёс худал хуурмаг
Хайр харуусал энэ бүгдийн Аль нь ч тэнд байхгүй
Тэнгэрийн дор ялгарахыг хичээдэг ч
Газар дор орохдоо яг ижилхэн
Ядуусынх ч ясан толгой
Ямбатных ч ясан толгой
Яаж явсан ч чи бид хоёр
Яг ижил тавилантай
Хэн хэнээ хардах хөрөнгө энд алга
Хэрээ нохойноос айх аюул бас алга
Атгаг хор буцалгах сэтгэл гэж байхгүй
Арсалдан хөнөөлцөх амь гэж энд алга
Тэнгэрийн дор ялгарахыг хичээдэг ч
Газар дор орохдоо яг ижилхэн
Ядуусынх ч ясан толгой
Ямбатных ч ясан толгой
Яаж явсан ч чи бид хоёр
Яг ижил тавилантай
Post a Comment