Чамайг харсан тэр мөчөөс хойш
Чамтай уулзсан өдрөөс хойш
Цохилох зүрхэндээ би нэг л зүйлийг амласан
Аяа,
Орчлон дэлхийн өнгөний хоршил өөдөөс минь мишээж
Оньсого мэт орхин одчихов уу
Хайртай хүнгүй өнгөрүүлсэн мөчүүд
Хайргүй хүнтэй өнгөрүүлсэн шөнүүд
Хамаг өнгөрсөн амьдралын минь мөрүүдийг чи сарааччихав уу
Аяа,
Цав цагаахан хуудсан дээр цоо шинээр би
Чи минийх гэж томоор бичлээ
Дахилт:
Чи хэнийх ч бай
Чиний зүрх хаашаа ч бай
Ямар ч үнээр хамаагүй
Надад хариулт хэрэггүй чи минийх
Ямар ч үнээр хамаагүй
Чи минийх, чи минийх
Зулай дээрээс төөнөх наран
Жирэлзэх долгионд тусах саран
Үймэрсэн сэтгэлийг өлгийдөн цэгцэлж
Аяа,
Яв ягаахан уруулан дээр чинь шуналтайгаар би
Чи минийх гэж тачаан озсон
Дахилт:
Чиний зүрх хаашаа ч бай
Ямар ч үнээр хамаагүй
Надад хариулт хэрэггүй чи минийх
Чи хэнийх ч бай
Чиний зүрх хаашаа ч бай
Ямар ч үнээр хамаагүй
Надад хариулт хэрэггүй чи минийх
Post a Comment