Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Rapper C ~ Жүжигчин

Би алдар хүндийг олохын тулд ардын өмнө жүжиглээгүй
Би бардам ноёдын нүдэнд тусах гэж банзал өмсөөд бүжиглээгүй
Чоно шүтдэг Монгол хөөрхий үнэг шүтдэг болж одоо
Чойномын бичсэн шүлэг толгойд гэрэлтэнэ тодоос тодоо
Арван мянга жүжигээр ардын намд ардын жүжигчинг олгог
Шунаж авсан тэмдэг нь шувуун цээжийг нь холгог
Надад найз олон байдаг олонх нь ардаа нүүртэй
Нам засгийн толгойнууд нь нарнаас нуугдах үүртэй
Баг өмсөөд бар болсон туулайхан гуа
Бардамнаж битгий хуц дуугүй бай
Чи нисэхгүй ангаахай минь өд чинь арай ургаагүй
Чанга дугарлаач чиний өмнө хүзүү өвдөг минь нуграхгүй
Толгой том та гуа титэмгүй байж бүү томор
Тос өөх шиг хүний дотоод характер нь төмөр

Дахилт:
Халх Монголыг хаяанаас сороод байгаан бишүү
Хамаг Монголоо зарах гээд улсын хурлын гишүүн
Дуулсан дууг минь сонсоод нэгэн зүйлийг бод
Хэлсэн үг бүхний минь утга санаа нь тод

Бадаг 2:
Энэ монголд тодорсон араатангууд бүгд хиймэл шүдтэнгүүд
Мөргөлийнхөө өмнө мөнгө гуйсан гуйлгын улаан нүдтэнгүүд
Би энэ тавцангаас баатар боолын жүжгийг хардаг
Бурхан энийг харж хамаг нервээ бардаг
Баруун гараараа зүүн гараа дарж ууралдаг
Болжмор байж архираад өлгий дотроо өвдөг минь чичирдэг
Үг зохиож хуцхад үндсэн бөгс гуа нь улайдаггүй
Үнэхээр өлсөж байсан ч би үүрнээс нь өндгийг нь булаадаггүй
Үнэг зангаар өгүүлбэр сийлхэд өмхий хэл ам минь эвлэдэг
Өргөсөн доторх өөх шиг тэр бүгдийн нүдэнд эелдэг
Худлаа хуцаж сурья гэвэл сонгуулд өрсөлдөөд үз
Хундага үгээр согтоож чадвал гишүүн болно аз
Өгсөн бохио өөх гэж итгүүлээд өчнөөн хоног хэвүүлдэг
Өндөр хүрэхгүй болохоор өсгий доороосоо ард харцаар эвүүлдэг

Дахилт:
Халх Монголыг хаяанаас сороод байгаан бишүү
Хамаг Монголоо зарах гээд улсын хурлын гишүүн
Дуулсан дууг минь сонсоод нэгэн зүйлийг бод
Хэлсэн үг бүхний минь утга санаа нь тод

Бадаг 3:
Ардын итгэлийг авдар дээрээ асаадаг хаан гэж энэ монголд алгаа
Ай би буруу хэлсэн бол ам хэлийг минь хүчтэй алгаддаа
Азарган чоно ч гичийгээ атга махаар солидоггүй маа
Ардын намын цэргийг манжын цэрэгтэй хольдоггүй маа
Итгэл гэдэг ирэмгий зан энэ монголоос арчигдаж
Ирэлсэн үнэн байсан мухар худалд хавчигдаж
Иртэй чадалтай залуучууд эмийн бөгсөнд дарагдаж
Энийг харж чадахгүй би орилсоор уур шүлс минь барагдаж
Хүнд итгэх итгэл одоохондоо надаас үнэртэхгүй
Хүлэг морь унаад та гуа нээх өндөрдөхгүй
Цэцгийн долоотой би тамга таны өмнө жүжиглэж сураагүй
Чин сэтгэлээсээ итгсэн хүний итгэлийг хэзээч хугалаагүй
Мэргэлж домголдог гэж мэдрэл муутангууд шиг бурахгүй
Миний бичсэн шүлэг хаанаас нь ч хатгасан нурахгүй

Дахилт:
Халх Монголыг хаяанаас сороод байгаан бишүү
Хамаг Монголоо зарах гээд улсын хурлын гишүүн
Дуулсан дууг минь сонсоод нэгэн зүйлийг бод
Хэлсэн үг бүхний минь утга санаа нь тод

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2