Жаргах нарны сүүлчийн туяа
Надад юуг үгүйлэн вэ?
Жаргалтай байхдаа сэтгэлээ би нээж
Юуны тухай дуулах вэ?
Дх:
Эгшиг дууны хорвоод
Эхлэл бүхэн төгсгөлтэй юм уу
Дуулах минь уйлах шиг гунигтай, гэвч
Дуулах минь дурлах шиг жаргалтай, гэгээн
Дуулах минь хайрлах шиг мөнх гэрэлтэй ч нулимстай
Дуулах минь учрах шиг уянгатай бас
Ухаарах шиг аялгуутай
Намрын навч хаврын бороо
Надад юуг сануулна вэ?
Нулимстай байхдаа зүрхээ би нээгээд
Юуны тухай дуулах вэ?
Дх:
Эгшиг дууны хорвоод
Эхлэл бүхэн төгсгөлтэй юм уу
Дуулах минь уйлах шиг гунигтай, гэвч
Дуулах минь дурлах шиг жаргалтай, гэгээн
Дуулах минь хайрлах шиг мөнх гэрэлтэй ч нулимстай
Дуулах минь учрах шиг уянгатай бас
Уахаарах шиг аялгуутай
Post a Comment