Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Lunatic - Нас тоолохгүй дурлал

Come on
Насан туршдаа хайрлаж чадах уу?

Би чамд дурласан уу үгүй юу бүү мэд дээ
Бие сэтгэл хоёр минь чам руу явах боллоо
Бурхан минь дурлал битгий байгаасай
Бяцхан хөвгүүн чамд би чинь дурлаад байж үгүй дээ

Чи минь, чи минь
Чин зүрхний минь ариун дурлал
Ариун зүрх минь
Чамайг үгүйлж хүсэх болжээ
Чи минь, чи минь
Чин зүрхний минь ариун дурлал
Дэврүүн зүрх минь чамайг хүсэх боллоо

Азгүй дурлал зөндөө байдаг даа
Тэр яахав байж л байдаг хойно
Арай л өөр юм шиг байна аа энэ
Тохирохгүй дурлал гэдэг нь юм болов уу
Хүн бүхэн дурлаж байдаг даа
Хорвоогийн жам хойно яая гэхэв
Нас тоолохгүй ариун дурлал
Насан туршдаа намайг хайрлаж чадах уу?

Сартай шөнийн саруул тэнгэрийн дор сайхан чамайгаа санан хүлээн сууна
Санаа бодлыг чинь тааж яадан чадан сууна
Анх учирснаас хойш чинийхээ дүрийг
Ахин дахин санан санан суух нь юу вэ
Анхил танхил охинд анхны харцаар дурлаж байна уу
Бүү мэд, бүү мэд, харин ганцхан чамд л хайртай гэдгээ мэдэж байна
Уулзах аргаа сэтгэж байна, улаан сарнайг хайж байна
Хайрт минь би чиний бодол санааг мэдэхгүй
Миний хайртай охин гэдгээс өөрийг би хэлэхгүй
Харин чи минь миний болзоонд болзох болов уу
Бороо цас орно гээд гэртээ суугаад байдаг болов уу

Азгүй дурлал зөндөө байдаг даа
Тэр яахав байж л байдаг хойно
Арай л өөр юм шиг байна аа энэ
Тохирохгүй дурлал гэдэг нь юм болов уу
Хүн бүхэн дурлаж байдаг даа
Хорвоогийн жам хойно яая гэхэв
Нас тоолохгүй ариун дурлал
Насан туршдаа намайг хайрлаж чадах уу?

Үеийн залуус зөндөө үг яриа өддөг
Үдэш болоход уулздаг ч өглөө болоход мартдаг
Үнэхээр энэ дурлал юмаа би чиний
Үүрийнх үү, зуурдынх уу, харин чи минь надад хэлээд өгөөч

Азгүй дурлал зөндөө байдаг даа
Тэр яахав байж л байдаг хойно
Арай л өөр юм шиг байна аа энэ
Тохирохгүй дурлал гэдэг нь юм болов уу
Хүн бүхэн дурлаж байдаг даа
Хорвоогийн жам хойно яая гэхэв
Нас тоолохгүй ариун дурлал
Насан туршдаа намайг хайрлаж чадах уу?

Хайртай, би чамд хайртай гэж хэзээ нэгэн цагт
Чамд сэтгэлээ юу ч болсон итгэлээ
Чиний төлөө хэнийг ч хайрлаж байсан хайраар дутааж чадахгүй
Харин бүх зүйлийг бодож мэдэж амжилгүй
Хайрт чамтайгаа үүрдийн үүрд үлдье гэж санасан юм
Гэмгүй зангаараа чамайг би хайрлахдаа
Чин сэтгэлийн үүднээс хайртай гэдэг ээ хэлсэн юм
Чиний минь миний төлөө гэсэн ариун нандин бүхэн чинь
Гуниг гутралыг минь хөөлөө
Хайрын төлөө, бадраахын төлөө чамайг би хайрлая, хайрт охин минь

Азгүй дурлал зөндөө байдаг даа
Тэр яахав байж л байдаг хойно
Арай л өөр юм шиг байна аа энэ
Тохирохгүй дурлал гэдэг нь юм болов уу
Хүн бүхэн дурлаж байдаг даа
Хорвоогийн жам юм хойно яая гэхэв
Нас тоолохгүй ариун дурлал
Насан туршдаа намайг хайрлаж чадах уу?
1 - сэтгэгдэл:

Энэ блогоо цааш үргэлжлүүлэх үү . Уул нь их гоё агуулагатай блог байна


Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2