Сурагчийн цэвэрхэн хувцсыг анхлан өмсөөд
Сургуулийн босгыг дөнгөж алхлан орчихоод
Бусдаас илүү том болчихсон юм шиг
Бужигнаж явснаа би
Хэзээ ч марташгүй
Ай арван жил чи
Алтанхан үеэ чи
Ай арван жил чи
Ахиад наддаа ирээч
Нэг нэгнээ ятгаж хичээлээ таслаад
Нийлээд зугаалж явахдаа маргаашаа бодолгүй
Багшийн асуултанд хариулж дөнгөлгүй
Бардаж явснаа би хэзээ ч марташгүй
Ай арван жил чи
Алтанхан үеэ чи
Ай арван жил чи
Ахиад наддаа ирээч
Үеийн андаа ширтэнхэн сэтгэл алдаад
Үерхлийн дээжээс амтлаад цэнгэж явсан
Сурагч нас минь нисэн одлоо
Сургууль минь баяртай
Сургууль минь баяртай
Ай арван жил чи
Алтанхан үеэ чи
Ай арван жил чи
Ахиад наддаа ирээч
August 18, 2022 at 5:38 PM
Баяраллаа үг оруулсанд маш их тус боллоо
November 28, 2023 at 11:31 PM
мйнйжлйлййп
November 28, 2023 at 11:31 PM
bayarlalaa'
Post a Comment