Дурлал чи гунигаар дүүрэн
Дутуу хайрласан заяа юм уу?
Эгэл даруухан тэр л царай чинь
Нэг л өдөр өөрчлөгдсөн
Чамтай байсан сайхан дурсамж
Нартай жаргалаа гэж үү?
Ийм хайрыг би хүсээгүй ээ
Эгэлгүй дотно сэтгэл байж дээ
Амьдрал өөрөө гайхам сайхан ч
Хамгийн сайхан нь надад өгсөн хайр юм аа
Анхны хайрын үлгэр жаргасан ч
Эргэлзээгүй би дуундаа чамайг шингээе
Эргэлзээгүй би дуундаа чамайг шингээе
Бороотой шиврэн уйлсан
Бодол сэтгэлд минь үгүйлэгдсэн
Зүрхэндээ уйлсан эр хүн би
Зүгээр л цөхөрч байна
Хагацлаас урсах хайрын дурсамж
Хамаг бүхнээ мартаад уйлав уу?
Ийм хагацлыг би хүсээгүй
Эгэлгүй дотно итгэл байж дээ
Амьдрал өөрөө гайхам сайхан ч
Хамгийн сайхан нь надад өгсөн хайр юм аа
Анхны хайрын үлгэр жаргасан ч
Эргэлзээгүй би дуундаа чамайг шингээе
Эргэлзээгүй би дуундаа чамайг шингээе
Эргэлзээгүй би дуундаа чамайг шингээе
Дурлал чи гунигаар дүүрэн
Дутуу хайрласан заяа юм уу?
Эгэл даруухан тэр л царай чинь
Нэг л өдөр өөрчлөгдсөн
Чамтай байсан сайхан дурсамж
Нартай жаргал аа гэж үү?
Ийм хайрыг би хүсээгүй ээ
Эгэлгүй дотно итгэл байж дээ
Амьдрал өөрөө гайхам сайхан ч
Хамгийн сайхан нь надад өгсөн хайр юм аа
Анхны хайрын үлгэр жаргасан ч
Эргэлзээгүй би дуундаа чамайг шингээе
Эргэлзээгүй би дуундаа чамайг шингээе
Амьдрал өөрөө гайхам сайхан ч
Хамгийн сайхан нь надад өгсөн хайр юм аа
Анхны хайрын үлгэр жаргасан ч
Эргэлзээгүй би дуундаа чамайг шингээе
Эргэлзээгүй би дуундаа чамайг шингээе
Эргэлзээгүй би дуундаа чамайг шингээе
Post a Comment