Зулзаган моддын найган бүжих
Зуны өглөө зүүдлэн сэрлээ
Мөрөөдлөөс салахгүй чинийхээ дүрийг
Мөнгөн шүүдрээс эрж хайж билээ.
Нарнаас эртэд эрээн цэцэгс дэлгэрлээ
Намайг чамруу гэгээн совин илгээлээ
Өвөлжиж гүйцсэн шувуудын жиргээг
Өглөө эртэд зүүдлэн сэрлээ
Бодлоос салахгүй чинийхээ дүрийг
Болор шүүдрээс эрж хайж билээ
Нарнаас эртэд эрээн цэцэгс дэлгэрлээ
Намайг чамруу гэгээн совин илгээлээ
Уулын горхи мяралзан урсах
Уудам өглөө зүүдлэн сэрлээ
Зүүднээс салахгүй чинийхээ дүрийг
Сувдан шүүдрээс эрж хайж билээ
Нарнаас эртэд эрээн цэцэгс дэлгэрлээ
Намайг чамруу гэгээн совин илгээлээ
Post a Comment