Цэлмэг тэнгэрийн саран дор
 Чилээж л сууна даа сэтгэлээ би
 Чимх зуурын зүүд хойроо
 Чимж л явна даа чамаараа би 
 Үд дундын наран дор
 Үгсэж л үгүйлж л явна даа чамайгаа би
 Үймрэх орчлонгийн түмний дунд
 Үймэрч л уймарч л явна даа чамтайгаа би 
 Дахилт:
 Хайраараа харцаараа
 Хайрлаж харамлаж явья даа
 Зүүдээрээ зөнгөөрөө
 Зүрхээн жаргааж явья даа би 
 Нарны голтой насан дор
 Нандигнан явна даа хайраа би
 Намрын шувууд шиг хоргодоод
 Нойрсож л сууна даа чи бид хоёроо 
 Халуун дулаан сэтгэл дор
 Ханьсаж л хайрлаж л явья даа чамайгаа би
 Хожимдож тохиосон учралаа
 Хайрлаж л харамлаж явья даа хоёулаа 
 Дахилт: 
 Нар сарны ивээл дор
 Насны жаргал амтлая даа
 Намрын навчистай өдрүүдээ
 Наашлуулж л цаашлуулж л дурсья даа 
 Хонгор сэтгэлийн дор
 Ханьсаж л хайрлаж л явья даа чамайгаа би
 Хоног үдрийн дурсамжаа
 Холдуулж л ойртуулж л бурсья даа хоёулаа 
 Дахилт:
 
 
Post a Comment